Азийн 20 хүртэлх насныхны футзалын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сард болно.
Монголын залуучуудын шигшээ баг тус тэмцээний бэлтгэлээ идэвхтэй базааж байна. Тэд өмнө нь футзалын лигийн гурван удаагийн аварга "Унаганууд" клубтэй хоёр нөхөрсөг тоглолт хийсэн бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаан-Үд хотын "Супер лиг"-т өрсөлдөж, одоогийн байдлаар долоон тоглолт хийгээд байна.
С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай 20 хүртэлх насны шигшээ баг "Супер лиг"-т дөрвөн тоглолт хийхдээ гурав хожиж, нэг хожигдон, есөн оноо авснаар 13 оноотой болжээ. Ингэснээр 12 баг өрсөлдөж буй лигийн тавдугаар байрт бичигдэж эхэллээ.
Б.ЭНХ