Цахим гарц наалгах гэж Дүнжингаравыг бүү зориорой

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Цахим гарц наалгах гэж Дүнжингаравыг бүү зориорой

Хэд хэдэн хууль өнөөдөр /2017.02.01/-өөс эхлэн үйлчилж байгаагийн нэг нь Монгол Улсын хилийн тухай хууль юм. Хилийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэл гаргажээ. Тус байгууллагын шалган нэвтрүүлэх чиг үүрэг Хил хамгаалах ерөнхий газрын харьяанд шилжиж, бүтэц орон тоо шинээр батлагдсан гэдгийг уг мэдэгдэлд дурдаад иргэд гадаад паспортдаа цахим гарц буюу олны нэрлэдгээр цэнхэр наалт наалгах гэж Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг зорих хэрэггүй гэдгийг сануулсан байна.

Гадаадын иргэн харьяатын газрын бүтэц шинээр батлагдсан учир Дүнжингаравт ажиллаж байсан иргэдэд үйлчлэх нэг цэгийн үйлчилгээ өнөөдрөөс эхлэн ажиллахгүй юм байна. Тус газар нь үндсэн үүргийнхээ дагуу гадаадын иргэдийн виз олголт, сунгалт, тэр тухай зөвлөгөө, мэдээллийг өөрийн үндсэн байрандаа хэвийн явуулж байгааг мэдэгдэлд дурджээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж