Дэлхийн оюутны өвлийн "Универсиад 2017" наадам Казахстаны Алмата хотноо эдгээр өдрүүдэд болж байна.
Нэгдүгээр сарын 30-нд эхэлсэн 18 дахь удаагийн наадам биатлон, керлинг, уран гулгалт, уулын цана, тэшүүр, хоккей, шорт трек зэрэг спортын 12 төрөлд болж байгаа юм.
Манай улсаас уг наадамд гүйлтийн цана болон тэшүүрээр нийт 10 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд тамирчид эхний тэмцээндээ оролцоод байна.
Гүйлтийн цанын тамирчдаас эмэгтэйчүүдийн 5 км-д уралдсан ОУХМ Ч.Отгонцэцэг 26, эрэгтэйчүүдийн 10 км-ын зайн уралдаанд Б.Ачбадрах 41-р байр эзэлсэн нь хамгийн өндөр амжилт юм. Мөн тэшүүрийн тамирчид эхний уралдаанаа хийсэн. Эрэгтэйчүүдийн 500 метрт 37 тамирчин уралдсанаас Я.Зоригтбаатар 37.06 секундын амжилтаар 27-р байр эзэлж, улсынхаа залуучууд болон насанд хүрэгчдийн амжилтыг эвджээ. Мөн энэ зайд уралдсан Б.Тулга 34, М.Мөнх-Од нар 37-р байр эзэлсэн байна.
Манай тамирчдыг дахин олон уралдаан хүлээж байна.
"Универсиад 2017" наадмын талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛОР