Төв аймгийн Баянхангай суманд аймгийн 2017 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн ажлын нээлтийг өнөөдөр хийлээ. Нээлтэнд Аймгийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баянхангай сумын ИТХ, Засаг дарга, төсөвт байгууллагуудын дарга, эрхлэгч нар, төрийн албан хаагчид, иргэдийн төлөөлөл зэрэг 120 гаруй иргэд хамрагдлаа.
Сумын төвд цайны газрын үйл ажиллагааг тогвтортой явуулж байгаа иргэн Д.Лхагвадуламыг шагнаж урамшуулав.
Урианы жилийн ажлын хүрээнд эсгий эдлэл, төмс хүнсний ногоо, талх нарийн боов, хэрчсэн гурил, хэвийн боов, 2 төрлийн хиам, ууц, үхрийн өвчүү, хүүхдийн дээл, самрын ясан дэр зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулан ажилласан.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN