Монгол-Унгарын дипломат харилцаа 60 жилд

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Монгол-Унгарын дипломат харилцаа 60 жилд

Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Унгарын Веспрем хот, Балатон  нуурын  дэргэдэх “Занкай” хүүхэд, залуучуудын  төв болон ЭСЯ-тай хамтран хоёр орны ажил төрлийн холбоотой хүмүүсийн өдөрлөгийг зохион байгуулав.
Бээжин дэх Унгарын ЭСЯ-ны Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Др.Яцкович Миклош “Хоёр орны дипломат харилцаа”,  “Өтвөш Лоранд”-ын нэрэмжит Эрдмийн их  сургуулийн  Төв Азийн танхимын эрхлэгч  хатагтай Бирталан Агнеш  “Унгар дахь монгол судлал”,  Монголын үндэсний аялал ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхзаяа  Монгол Улсын “Аялал жуулчлалын өнөөгийн байдал” сэдвээр тус тус илтгэл тавив.

Энэхүү арга хэмжээний үеэр унгарын түүхч, фото зурагчин Бенкө Михай,  Др. Силадьи Жулт, монголын фото зурагчин Б.Батсайхан нарын фото зургийн үзэсгэлэн болон унгарын “Занкай” хүүхэд, залуучуудын  төвийн хүүхдүүдийн гар зургийн үзэсгэлэнгийн  үзвэрийг тус тус тавьж үзүүлэв. Арга хэмжээний хаалтын ажиллагаанд зориулж  Олон улсын хэвлэл, мэдээллийн агентлаг “BBC”-ээс хийж бүтээсэн “Чингис хаан” нэртэй киног гаргаж үзүүлжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж