Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд өнөөдөр МУИС-ийн Бизнесийн сургуулийн зааланд болно. Энэ өдөр эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт болох хуваарьтай.
Баруун бүсийн "Ховд Алтайн Аргаль", "Хөвсгөл Нэг Үе" цувралын дөрөв дэх тоглолт болно.
Цувралыг хоёр хожилтой тэргүүлж буй "Ховд Алтайн Аргаль"-д нэг хожил хэрэгтэй бол "Хөвсгөл-Нэг үе"-ийн хувьд хожигдох эрхгүй тоглолт болох юм. Тэгвэл Зүүн бүсийн аваргын төлөө тоглохоор шалгаран үлдсэн “Эрдэнэт хот – Икон", "Сүхбаатар – Альянс Тех” багуудын эхний тоглолт анөөдөр мөн болно.
ХУВААРЬ: /МУИС-Бизнесийн сургууль/
- 17.00: "Завхан Этүгэн" – "Архангай" /эмэгтэй/
- 18.30: "Хөвсгөл нэг ү"е – "Ховд Алтайн Аргаль"
- 20.00: "Эрдэнэт хот Икон" – "Сүхбаатар Альянс Тех"
Ч.БОЛ