Нийслэлийн зарим хэсэг цахилгаангүй байна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Нийслэлийн зарим хэсэг цахилгаангүй байна

Улаанбаатар хотод эрчим хүчний хоёр дэд станцын шугамд гэмтэл гарсны улмаас нийслэлийн зарим хэсэг цахилгаангүй болоод байна. Нарантуул олон улсын худалдааны төвийн хойно болон хуучнаар Эрчим хүчний газрын ойролцоо хоёр хэсэгт дэд станцын шугам гэмтсэний улмаас Баруун дөрвөн замаас Тээврийн товчоо, вокзал орчим, мөн Зүүн дөрвөн замаас Баянзүрх дүүргийн XIII, XIV, XV хороолол, мөн XI хорооллын орчмын хэрэглэгчид цахилгаангүй болоод байгаа юм. Улаанбаатар цахилгаан сүлжээ түгээх компаниас гэмтлийг засварлаж, хэвийн ажиллагаанд оруулахаар шуурхай ажиллагаа явуулж байгаа ч дээр дурдсан газрын хэрэглэгчдийн эрчим хүч доголдолтой байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж