Д.Сүхбаатарын мэндэлсний ой тохиож байна

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Д.Сүхбаатарын мэндэлсний ой тохиож байна

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулж өнөөдөр 11.00 цагаас Монгол Ардын намд 124 гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордон боллоо.

Мөн 11.40 цагт Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ойнд зориулсан Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сурагчдийн бүтээлийн үзэсгэлэн, илтгэлийн тэмцээн, 13.00 цагт Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны 2 давхарт тус тус болох аж. 

Үүний дараа 13.40 цагаас УИХ, Засгийн газрын гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх бол 14.00 цагаас Монголын Үндэсний музейд Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхт түр үзмэрийн үзэсгэлэнг олон нийтэд танилцуулах ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж