Дэлхийн Зөн ОУБ-ын Төв ОНХХ, Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэгтэй хамтран нэгдүгээр сарын 30, 31-ний өдрүүдэд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хоол” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтад “Аз жаргалтай төв” төслийг хэрэгжүүлэгч, зохион байгуулагчид Зуунмод сумын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчид нийт 25 хүн хамрагдсан. Сургалтын гол зорилго нь “Аз жаргалтай төв” төслийн үйл ажиллагааг сайжруулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдад “Эрүүл хооллолт”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хооллолт” сэдвээр мэдлэг, хандлага, дадал олгох байсан. Сургалтын эхний өдөр Хоолзүй, шим судлалын Монголын нийгэмлэгийн багш МУ-ын зөвлөх инженер н.Энхтуул онолын мэдлэг өгч хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Сургалтын 2 дахь өдөр МУ-ын зөвлөх инженер багш Ц.Байгалмаа 14 нэр төрлийн хүүхдийн хоолыг бэлтгэн хийж үзэсгэлэн гарган, амталгаа явуулсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN