Жон Леннон, Иоко Оно нарын хайрыг кинонд мөнхөлнө

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Жон Леннон, Иоко Оно нарын хайрыг кинонд мөнхөлнө

Алдарт “Битлз” хамтлагийн гоцлол дуучин Жон Леннон болон түүний эхнэр, япон гаралтай Иоко Оно нарын хайр дурлал ямагт олны сонирхдог сэдвийн нэг байсан. Тэдний хайрын түүхийг кино болгохоор АНУ-ын продюсер Майкл Де Лука шийджээ.  Энэ тухай The Hollywood Reporter мэдээлсэн байна.

“Кинонд хайр дурлалын түүхээс гадна одоо ч хуучраагүй нийгмийн асуудлууд болох эр зоригтой байх, нийгмийн идэвхтэй байх зэргийг хөндөж, өнөөгийн залуусыг амьдарч буй нийгэм, дэлхийгээ ойлгоход туслах” зорилготой хэмээн Майкл Де Лука ярьжээ.

Де Лука олны анхааралд өртсөн хэд хэдэн кино хийсний нэг нь Facebook-ийг үндэслэгч Марк Цукербергийн тухай өгүүлсэн “Нийгмийн сүлжээ” кино юм.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж