Монгол-Энэтхэгийн бизнес уулзалт болж байна

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Монгол-Энэтхэгийн бизнес уулзалт болж байна

Монгол Улсад айлчилж байгаа Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патилын айлчлалын хүрээнд Монгол-Энэтхэгийн бизнес уулзалт “Кемпински” зочид буудалд болж байна. Бизнес форумд Энэтхэгийн талаас уул уурхай, машин, тоног төхөөрөмж болон мэдээллийн технологийн чиглэлийн 30 гаруй компани, харин Монголын талаас 40 гаруй компани оролцож байгаа юм. Энэтхэгийн Ерөнхийлөгч хатагтай Пратибха Девисингх Патил бизнес уулзалтын дараа Гачуурт дахь “Монгол шилтгээн”-д очиж, бэсрэг наадам үзэж сонирхох ажээ. Харин үдээс хойш дагалдан яваа төлөөлөгчдийн хамт Гандантэгчинлэн болон Бэтүб хийдэд зочлох юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж