Орхон аймагт хүүхдийн шүдний тасаг уртасгасан цагаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Орхон аймагт хүүхдийн шүдний тасаг уртасгасан цагаар ажиллаж байна

Орхон аймагт Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн шүдний өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн шүдний тасагт хүлээлт оочир дараалал их үүсч, хүүхдийн шүдний тасгийн 4 эмч уртасгасан цагаар ажиллаж байна.

Өмнө нь энгийн өдрүүдэд өглөөний 8 цагаас өдрийн 14 цаг хүртэл ажилладаг байсан бол уртасгасан цагаар 17 цаг хүртэл ажиллаж, өдөрт дунджаар 30 хүүхэд эмчлүүлж байгаа гэлээ.

Хүүхдийн шүдний тасгаар үйлчлүүлэх номерыг 5 дахь өдөр бүр өглөө 8 цагаас эхлэн олгож байна. Эмчийн зүгээс үйлчлүүлэгч эцэг эхүүдэд цагийн хуваарийг маш сайн баримталж үйлчлүүлэхийг хэрэгтэйг хэлж байна.

Ерөнхий боловсролын сургуулиудын хувьд шүдний эмч ажиллуулан хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйд анхаарч, шаардлагатай эмчилгээ, эцэг эх хүүхдүүдэд тохирсон заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна.

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж