“Нийгмийн эрүүл мэнд-Хариуцлага хамтын ажиллагааны жил” болгон зарлажээ

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

“Нийгмийн эрүүл мэнд-Хариуцлага хамтын ажиллагааны жил” болгон зарлажээ

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэнд-Хариуцлага хамтын ажиллагааны жил” болгож зарлан нээлтийн үйл ажиллагааг 2017 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр ЭМГ-ын сургалтын танхимд 23 сум, 5 өрх, ЗӨСТөвтэй цахимаар холбогдож нээлтийг зохион байгуулжээ.

Нээлтийн арга хэмжээнд ЗДТГ, Мөрөн сумын ЗДТГ, БСГ, БТСГ, ГБХХЗГазар, ЭМГ, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, УЗХороо, Дэлхийн Зөн ОУБ, НЭ, Хувийн хэвшлийн ЭМБ-уудын дарга, төлөөлөлүүд оролцож нэрэлсэн жилийн хүрээнд хамтран ажиллах ажлын саналыг танилцуулан мэндчилгээ дэвшүүлэн хамтран оролцсон байна. Мөн Галт сумын ЭМТ, Далайн-Элбэрэлт өрхийн ЭМТ-үүдэд онлойнаар холбогдож мэндчилгээ дэвшүүлэн ажилласан байна. 

“Нийгмийн эрүүл мэнд-Хариуцлага хамтын ажиллагааны жил”-ийг хэрэгжүүлж ажиллахаар 4 зорилт, 41 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилахаар эхлээд байна.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж