Легионер тамирчид тоглохыг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2017.02.01-нд нийтлэгдсэн

Легионер тамирчид тоглохыг зөвшөөрчээ

Саяхан Шведэд болсон бөмбөгтэй хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, хүрэл медаль хүртсэн баг тамирчид өнөөдөр эх орондоо ирлээ. Тэд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Монголын багийг Г.Тамир ахалсан бөгөөд дасгалжуулагчаар А.Мэргэн, М.Отгонбаяр нарын удирдлагад 19 тамирчин Шведийг зорьжээ. Тэдний дунд гурав нь орос легионер тамирчид юм.

Олон улсын бэндигийн холбооноос энэхүү спортыг хөгжүүлэхийн тулд тухайн улсын багт легионер тамирчид тоглохыг зөвшөөрдөг байна. Тиймээс Монголын багт Роман Мурзин, Игорь, Максим нар хүчин зүтгэсэн. Мөн бусад багуудад ч легионер тоглогчид олон байжээ. Канад, Унгар, Укриан зэрэг орнууд гадны тоглогчидтай байсан байна.

Шведийг зорьсон манай баг тамирчид Улаанбаатараас Эрхүү хүртэл “Prius 20” хөлөглөжээ. Багаараа явж байгаа учраас зардлаа хэмнэж, Эрхүү хот хүртэл машинтай явсан байна. Гэхдээ тэд Шведэд очиж, түүхэн ялалтыг байгуулан эх орондоо ирлээ. Одоо хоккейн баг тамирчдыг энэ сарын 19-д Японы Саппоро хотноо эхлэх Азийн өвлийн VII наадам хүлээж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.

ЗҮҮН ГАР ТАЛААС: МОНГОЛЫН БАГИЙН ТУСЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ М.ОТГОНБАЯР, АХЛАХ ДАСГАЛЖУУЛАГЧ А.МЭРГЭН БОЛОН АХМАД ТАМИРЧИН, МОНГОЛЫН СПОРТ СОНИРХОГЧ МАСТЕРУУДЫН ХОЛБООНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ДОРЖПАЛАМ

МОНГОЛЫН БАГИЙН АХЛАГЧ Г.ТАМИР

Монголын хоккейн шигшээ баг хоёрдугаар сарын 19-26-ны өдрүүдэд Японы Саппоро хотноо болох Азийн өвлийн VII наадамд оролцохоор болжээ.

Манай багт ОХУ-ын легионер тоглогчид болох Роман Мурзин, Игорь, Максим нар хүчин зүтгэлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж