Арилжааны хэлбэр: Ялгаатай ханшаар хийх арилжаа
Тайлбар
Спот арилжаа: Банкууд 2467.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 17.6 сая ам.доллар худалдаж авах, 356.10 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 56.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2460.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 16.2 сая ам.доллар нийлүүллээ.
Своп, форвард арилжаа: Банкууд 2.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 30.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн дуудлага худалдаагаар саналуудыг биелүүлээгүй болно.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛБАНК