Лэди Гагагийн зургийн цомог

Хуучирсан мэдээ: 2011.07.29-нд нийтлэгдсэн

Лэди Гагагийн зургийн цомог

Лэди Гагагийн зургийн цомог бүхий ном хэвлэгдэнэ. Загварын ертөнцийн алдартай гэрэл зурагчин Тэрри Ричардсоны авсан гэрэл зургууд энэ номд орох юм.

“Гранд сентрал паблишинг” компани “Лэди Гага” хэмээх нэртэй уг ном ирэх арваннэгдүгээр сарын 22-нд хэвлэлтээс гарна хэмээн мэдэгдлээ. Тэдний өгүүлснээр поп одын 350 гаруй зураг уг номд багтах юм. Дуучныг дэлхийг тойрсон шинэ цомгийн сурталчилгааны аялан тоглолтынх нь үеэр гэрэл зурагчин 10 сар даган явж зураг авчээ. Харин Лэди Гага өөрөө номын өмнөтгөлийг бичнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж