Хэвлэлийн хүрээлэнгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөдөлгөх арга замууд сэдэв хэлэлцүүлгийн өнөөдөр /2017.02.01/ зохион байгуулж байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 15 хувийг Монгол Улсын иргэд, дотоодын аж ахуй нэгжүүд эзэмшдэг. Хувьцааг зах зээлийн эргэлтэд оруулж, компанийн үнэлгээг нэмэгдүүлэх талаар мэргэжлийн хүмүүс ямар саналыг сонсч байна. Тус компанийн хувьцааг хөрөнгийн биржид арилжаалах нь дотоодын санхүүгийн зах зээлд сайнаар нөлөөлөхийг салбарын мэргэжилтнүүд сануулдаг. Мөн тухайн компанийн засаглал сайжирч, мэдээлэл нь илүү нээлттэй, ил тод болох боломжтой юм.
Хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Т.Цэрэнбадрал, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын зөвлөх Ж.Мягмарсүрэн, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа хариуцсан ахлах мэргэжилтэн н.Цэндмаа, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, MICC үнэт цаасны компанийн ерөнхийлөгч Д.Ачит-Эрдэнэ нар оролцож байна.
Д.ЦЭЭНЭ