Сошиал сонин: Бейонсе ихэр хүүхэд тээж байна

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Сошиал сонин: Бейонсе ихэр хүүхэд тээж байна

Шинэ мэдээ. Дуучин Бейонсе ихэр хүүхэд тээж буйгаа олон нийтэд зарлалаа. Тэрбээр Инстаграмдаа цодгор гэдэстэй зургаа оруулж, баярт мэдээгээ фенүүддээ хуваалцсан байна. “Манай гэр бүл дахин хоёр гишүүнээр  бүл нэмэх гэж байгаад үнэхээр их баяртай байна. Бидэнд сайн сайхныг хүсэн ерөөдөг та бүхэндээ талархлаа” хэмээн дуучин бүсгүй тайлбар бичжээ.

Бейонсе, түүний нөхөр Жей Зи нар 2008 онд гэрлэсэн бөгөөд Блю Айви охин нь өдгөө таван настай юм.

Инстраграмдаа оруулсан түүний ГОЁ МЭДЭЭ хэдийнэ зургаан сая гаруй ‘like’ цуглуулж, твиттер, фейсбүүкт тэдний гэр бүлд аз жаргал хүссэн нийтлэл, сэтгэгдэл хаа саагүй “нисч” байна.

Жей Зи, Бейонсе нар охин Блю Айвигийн хамт

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж