Их аварга М.Даваажаргал, Женко Х.Баттулга нарын сүмогийн бэлтгэлийн заалан дахь зураг сошиалд нийтлэгджээ. Хэзээ, хаана авахуулсан нь сонирхол татаж буй уг зургийн нууцыг задлахад, энэ нь “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зураг авалтын үеэр буулгасан зургууд юм байна.
Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал “Hero entertainment”-ын бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зочноор уригджээ.
Нэвтрүүлгийн зураг авалтын зарим хэсгийг нэгдүгээр сарын башё дууссаны дараа Японд очиж, их аваргын дэвжээнд хийжээ.
Монголчуудын хүндлэлийг хүлээсэн, мэргэжлийн сүмо бөхийн олон рекордын эзэмшигч Их аварга Хакүхо М.Даваажаргалын оролцсон нэвтрүүлэг сар шинийн өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох бололтой.
Гэрэл зургийг Hero entertainment
Б.ЭНХ