Тавантолгойн төсөл дэх монголын компаниудын оролцоо

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төсөл дэх монголын компаниудын оролцоо

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн орд газрыг ашиглах талаар ярьж байгаа. Гэхдээ Засгийн газартай хамтран ажиллах оператор компаниуд нь гадаадын 11 компани байгаа тэднээс хоёр, эсвэл гурвийг нь л сонгоно гэсэн яриа газар авах болсон. Энэ талаар УИХ-ын зарим гишүүдээс санал асуусан юм.

Батж.Батбаяр

-Нэгдүгээрт: Би бол гадаадын хөрөнгө оруулагч шаардлагатай гэдэгтэй санал нэг байна. Энэ ажлыг хийхэд асар их хөрөнгө, мөнгө техник, технологи гэх зэрэг олон асуудал урган гарч ирнэ. Гол зорилго бол тавантолгойн нүүрсийг нэмүүөртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Энэ шалгавараа гадаадаас хөрөнгө оруулагч авахдаа нэгдүгээрт тавих ёстой гэж бодож байгаа. Гадаадын 11 компани санал өгсөн байгаа.
Хоёрдугаарт: Нэн тэргүүний чухал асуудал бол байгал орчны асуудал. Энэ ажлыг хийхдээ байгал орчинд ээлтэй шинэ тэргүүний техник технологийг нэвтрүүлж чадах улс орнуудтай ярилцах ёстой.
Гуравдугаарт: ажлын туршлага байх ёстой, борлуулалтаа яааж хийх вэ, хааш нь борлуулах гэдгээ сайн мэдэж байх ёстой. Монгол Улсын эдийн засаг нэлээд хүнд байгаа, ний нуугүй хэлхэд Сүхбаатарын талбайд хүмүүс суулт өлсгөлөн жагсаал гээд асуудлууд байна. Эдгээрийг харгалзаж үзэх ёстой. Хамгийн гол нь төр эндээс урьдчилгаа мөнгө босгож түүгээрээ эдийн засгаа сэргээх, улс оронд тулгамдаад байгаа бусад асуудлуудаа шийдхэд тус дөхөм болох ёстой гэж бодож байгаа юм. Тэрнээс гадна найрсаг харилцаатай орнуудыг бид мартаж болохгүй тухайлбал ОХУ, БНХАУ, Япон улс гээд байна. Япон Улс бол аль 90-ээд оноосМонгол Улсад хандивлагч улсуудийн хамгийн түрүүнд явж байлаа. Мөн өөр бусад улсуудтай улс төрийн харьцаанаас гадна эдийн засгийн сайн харилцаатай болход нэмэр нөлөө болохуйц байх ёстой.

О.Чулуунбат

-Энэ бол Монгол Улсад томоохон төсөл, Засгийн газрын төсөл, Засгийн газар операторууд томилъё гэвэл хамгийн түрүүнд Монголын операторууд хамгийн түрүүнд томилогдох ёстой. Яагаад гэвэл Тавантолгойн төсөл өөрөө маш том, маш гоё төсөл учраас Монголын засгийнгазар ч бай, Монголын компаниуд ч бай ард нь хөрөнгө оруулагч нар бэлэн байгаа юм. Тийм учраас Засгийн газар энэ тал дээр зөв шийдэл гаргах л ёстой юм.

-Гадаадын 11 компани байгаа тэднээс сонгон шалгаруулна гэсэн. Энэ асуудлыг та юу гэж бодож байна?

-Бүгдээрээ Уул уурхайн туршлагтай санхүүгийн боломжтой, чадвартай туршлагатай ийм кампаниуд байна лээ.

-Татварын тал дээр та ямар байвал зүгээр гэж бодож байна?

Энэ тал дээр баснэг их чангалаад байх хэрэггүй байх. Хамгийн гол нь татвар ил од байх ёстой, хоёр талд ашигтай байх ёстой. Миний ярих гээд байгаа гол зүй бол, төр заавал хувь авна гээд байдаг бол тийм сайн тал биш юм. Төрийн хувьцаа ихтэй улс орон бана, хойд Солонгос, ОХУ, Куба, Вэнэсуэл гээд улсууд байна. Энд бол их хатуу гартай хатуу засаглалтай диктатурийн засаглал бий болчих гээд байдаг юм. Монгол Улс ч гэсэн Эрдэнэтээс хувь эзэмшээд хувьцаагаараа бараг мөнгө авдаггүй юм, татвараараа мөнгө авдаг юм. Төрийн өмчийнх байхаар нөгөө авилгал гэдэг чинь хамгийн их хүндрэлд гаргадаг байхгүй юу. Тэгээд төрийн өмчийн компаниуд хамгийн муу ажиллаж байгаа биз дээ.

-Тэгэхээр таны санаа бол төр хувь эзэмшснээс татварын зохицуулалт хийвэл зүгээр гэсэн үг үү?

Тийм хамаагүй дээр.

Д.Дамба-очир

-За гадаадын 11 компани гэдэг бол одоогоор саналаа ирүүлсэн байгаа. Эндээс алийг нь ч авч болно. Засгийн газрын геополитк гэдэг утгаараа БНХАУ, ОХУ хоёрын дунд байж байгаа улс. Тавантлгойг операторуудаа хоёр хувааж оруулж ирэх үү, гурав хувааж оруулж ирэх үү засгийн газар шийдэх байх. Засгийн газар бол зуун хувь эзэмшээд, гадаадын кампани, дотоодын кампанитай хамтраад провайдер кампани гэдэг юм уу, зээл авч ирээд үйлдвэрийг нь босгоод өөрсдөө олборлосон бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд борлуулаад тэгээд хоёр тал харилцан ашиг хүртэх ийм хувилбарыг би дэмжиж байгаа. Түүнээс биш заавар тэр нь орох ёстой, энэ нь орох ёстой гэж яриад байвал хэцүү байх.

-Зарим хүмүүс ярьж байсан Монголоос заавал хөрөнгө оруулагч байх ёстой гэж…?

Би зүгээр өнөөдрын хувьд тэрийг оруулах ёстой, энийг оруулах ёсгүй гэж хэлмээргүй байна. Ер нь бол Монглын үндэсний том том кампаниууд бий болж ирж байж Монгол Улс хөгжинө энэ бол зайлшгүй асуудал. Монгол кампаниуд ямар тохиолдолд хөгжих үү гэхээр том том төслүүдэд орж байж л хөгжинө. Тэгхээр том төслүүд байвал Монгол Улс хөгжинө. Түүнээс биш 2.5 ч байсан 2.7 ч байсан энэ зах зээлд хөгжинө гэдэг хэцүү. Тавантолгой бол бүтээгдэхүүн экспортод гаргах асуудал учраас энэ төслүүдэд Монголын кампани оролцох л ёстой гэж би бодож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж