Өвөрхангай аймгийн Сант сумын түүхт 80 жилийн ойн баяр наадам 7-р сарын 16,17-ны өдрүүдэд боллоо. Ойн наадмын барилдаанд улсын өсөх идэр начин Ш.Батхуяг, улсын начин Н.Түмэннаст, Д.Пүрэвсүрэн, аймгийн арслан Ц.Жамсран нарын хүчит 128 бөх барилдлаа.
Барилдаанд тус сумын харъяат аймгийн арслан Ж.Наранбаатар түрүүлж, Хархорин сумын харъяат МУГТ, улсын начин Д.Пүрэвсүрэн үзүүрлэв. Шөвгийн дөрөвт улсын начин Н.Түмэннаст, Ш.Батхуяг нар үлдлээ.
Эх сурвалж: www.undesniibukh.mn