Трампын зарлигийн талаар шүүхэд гомдол гаргав

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Трампын зарлигийн талаар шүүхэд гомдол гаргав

Фото: Facebook.com/SF

Сан-Франциско хотын прокурор Ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хуулийн 10 дугаар нэмэлт заалтыг зөрчсөн гэж үзэж шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр Доналд Трампын “орогнолын хотуудын” талаар зарлигтаа тусгасныг эсэргүүцэж байгаа аж. Холбооны цагаачдын албаны үйл ажиллагааг хязгаарлан, хууль бус цагаачдыг албадан буцаахаар тушаадаггүй  хотуудыг “орогнолын” гэж нэрлэдэг юм.

Гомдол мэдүүлэгч ерөнхийлөгчийн зарлигийг Үндсэн хуулийн 10 дугаар нэмэлт заалтыг зөрчсөн гэж  үзэхийг шүүхээс хүсэв. Үүний зэрэгцээ, Сан-Франциско хотын прокурор Трампын засаг захиргаа орогнолын хотуудыг гэмт хэргийг нуун дарагдуулдаг гэж буруутгасан нь шударга бус гэв. 

Нэгдүгээр сарын 25-нд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп зарлиг гарган орогнолын хотуудын хэв журам сахиулах зориулалттай холбооны татаасыг зогсоохоор захирамжилсан юм. 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж