Дансаа шалгаарай, НӨАТ-ын буцаалт оржээ

Хуучирсан мэдээ: 2017.02.02-нд нийтлэгдсэн

Дансаа шалгаарай, НӨАТ-ын буцаалт оржээ

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ийн шинэчилсэн хуулийн үр дүнг иргэд өнөөдрөөс эхлэн бодитоор нь мэдэрч эхэллээ.

Өнгөрсөн 2016 оны турш худалдан авсан нийт бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувьтай дүйцэх хэмжээний мөнгийг Төрийн сангаас бүртгүүлсэн дансанд нь өчигдөр /2017.02.01/ оройноос эхлэн шилжүүлж эхэлжээ. Ингэснээр өнгөрсөн онд төлсөн НӨАТ-ынхаа 20 хүртэл хувийг иргэд анх удаа эргүүлэн авч байгаа нь энэ юм. 

Харин зарим иргэдийн дансанд мөнгө ороогүй байгаагийн учрыг Татварын ерөнхий газраас“Төрийн сангаас нэг өдөрт дээд тал нь 50 мянган гүйлгээ хийх боломжтой байдаг тул өдөрт ийм тооны иргэн рүү буцаан олголтыг шилжүүлнэ. Түүнээс аль нэг банкны хэрэглэгчдэд түрүүлж үйлчлээгүй” хэмээн тайлбарлав. 


Татварын ерөнхий газар өнгөрсөн 2016 онд Улсын төсөвт 1 их наяд 565.4 тэрбум төгрөг оруулжээ. Үүний 35 хувь нь буюу 555.2 тэрбум төгрөг нь Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогоос бүрдсэн гэдгийг албан ёсоор мэдээлсэн. НӨАТ-ын орлого өмнөх жилээсээ 70 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Мөн 38.800 бизнес эрхлэгч, татвар төлөгчид кассын машиныг тогтмол хэрэглэж, баримт өгч заншчээ.  “ebarimt.mn” цахим системд бүртгэлтэй 620 мянган иргэн бүртгүүлсэн байна.

НӨАТ-ын шинэ хууль хэрэгжсэнээр иргэд буцаан олголт авахын зэрэгцээ сар бүр сугалаанд азаа үзэх боломж бүрдсэн. Өнгөрсөн онд 18 удаагийн сугалаанд 86 мянга гаруй иргэн оролцож, 3.5 тэрбум төгрөгийн хонжвор хожсон байна. Ebarimt.mn  цахим сайтад бүртгэлтэй 620 мянган иргэнд  34-35 тэрбум төгрөгийн буцаан олголт өгөх юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж