“Швейцарь цаг” долоон жилийн дараа дахин финалд

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

“Швейцарь цаг” долоон жилийн дараа дахин финалд

Энэ сарын 16-ны өдөр эхэлсэн талбайн теннисний “Австралийн нээлттэй тэмцээн” өндөрлөх дөхөж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн аваргын төлөө өрсөлдөхөөр “Швейцарь цаг” хочит Рожер Федерер шалгараад байна. Хагас шигшээд Швейцарийн Рожер Федерер, Стан Вавринка нарын шилдгүүд шалгараад байсан юм. Өнөөдөр болсон тоглолтод Федерер өрсөлдөгчөө 7-5, 6-3, 1-6, 4-6, 6-3-аар хожин аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

Энэ жил 36 настай нэрт теннисчин Рожер Федерер 2010 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-д түрүүлж байсан бөгөөд түүнээс хойш хагас шигшээгээс хэтрээгүй юм. Тэгвэл энэ жил тэр форм сайтайгаа харуулж, долоон жилийн дараа тус тэмцээний финалд дахин шалгарлаа. Мөн нэрт теннисчин өөрийгөө харих болоогүй гэдгээ харуулаад авлаа. Федерерийг хамгийн их зовоосон теннисчин бол Японы Кей Ниширкори юм. Тэд дөрөвдүгээр тойрогт оноолт таарсан бөгөөд тоглолт таван сет үргэлжилж, Федерер цааш тоглох эрхээ авсан.

Ийнхүү “Их дуулга”-ын 17 түрүүг хүртэхдээ “Австралийн нээлттэй тэмцээн”-д дөрвөн удаа түрүүлсэн /2004, 2006, 2007, 2010/ Федерер энэ жил аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

Тэрбээр Испанийн Рафаэль Надаль, Болгарын Г.Димитров нарын аль хожсонтой нь ирэх ням гаригт тоглоно.

“Их дуулга”-ын 17 түрүүг хүртэхдээ “Австралийн нээлттэй тэмцээн”-д дөрвөн удаа түрүүлсэн /2004, 2006, 2007, 2010/ Федерер энэ жил аваргын төлөө тоглохоор шалгаран үлдлээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж