УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 18.00 цагт өндөрлүүлэх ёстой ч хэлэлцэх асуудлаа дуусаагүй тул цагийг нь сунгалаа.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаа юм. Нийт 160 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгана. Үүнээс 90 гаруйнх нь саналыг хураалгаад байна.
Дээрх төслийг хэлэлцэхийн өмнө Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж баталсан юм.
Ингэснээр УИХ өнөөдрийн хуралдаанаараа Ахмадын тухай хуулийг шинэчлэн баталснаас гадна Дипломат албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлаад байна.
Г.ДАРЬ