Жүдогийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болно

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Жүдогийн дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт болно

Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийг сонгон шалгаруулах тухай

БСШУС-ын 2016 оны А/131 тоот тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч болон дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг 2017 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ҮБТДСургууль дээр 10:00-13:00 цагийн хооронд  зохион байгуулна.

“Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-д заасан шаардлагыг хангасан жүдо бөхийн дасгалжуулагчдыг дээрхсонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Багш нарын материалыг 2017 оны 1 дүгээр сарын 28ны 18:00 хүртэл МЖБХолбоон дээр хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад бүрдүүлэх материал:

  1. Өргөдөл,

  2. Намтар,

  3. Төрийн албан хаагчийн анкет-

  4. “Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-дзаасан шаардлагыг хангаж буйг харуулах нотлох баримтууд,

Монголын жүдо бөхийн холбоо

Улаанбаатар хот

2017он

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж