Руперт Мердокийн хэвлэлүүдийн зохион байгуулсан утас чагнахтай холбоотой дуулиан Британийн олон нийтийг цочоосон билээ. “News Corp”.-ийн Их Британи, АНУ-ын зах зээлд давамгайлж байгааг эвдлэх гэснээр “News of the Worl”d сонины дуулианыг талбарлаж болох уу? Тэр нь Дэвид Кэмероны Засгийн газарт хэрхэн нөлөөлөөх вэ? гэх мэтийн асуудлуудад “Британийн улс төрийн харилцааны орчин үеийн стратеги” номыг зохиогч, Санкт-Петербургийн Улсын их сургуулийн Сэтгүүл зүйн факультетын багш Светлана Бодрунова хариу өгч байна.
-Руперт Мердокийн медиа вант улсын сэтгүүлчдийг илчилсэн материалуудын ихэнхийг Скотленд-Ярд 2006–2007 онд олж авсныг тооцоод үзсэн ч энэ дуулиан ямар янзаар нийтэд гарч ирэв ээ? Таны бодол…?
-Энэ асуудалд хэд хэдэн хариулт байна. Нэгдүгээрт, “News of the World” сониныхны хууль бус үйлдлийн талаар хийж байсан цагдаагийн мөрдөн байцаалт хормын зуур ч зогсоогүй. Түүний талаар дэлгэрэнгүй танилцуулж байсан ч гол мэдээ болж чадаагүй байв. 2009 оны дунд үе гэхэд тодорхой зүйл ихээр хуримтлагдан “кумулятив” (цоо шатаах гэсэн утгатай) үр дүн үйлчлэн түүхийг “дахин нээсэн” гэж NOTW-ийн хэргээр шавхруугүй бичсэн Британийн “ The Guardian” сонин өгүүлсэн юм. “News International”-ийн хэд хэдэн сэтгүүлч 2010 онд баривчлагдсан, энэ тухай ч бичигдэж байлаа. Хэрэгт яллагдсан Кэмероны албаны хэвлэлийн шеф Энди Коулсон өнгөрсөн нэгдүгээр сард огцроход олон нийтийн доргисонгүй. Сэтгүүлчид хүчирхийлэлд өртөгсдийн ар гэрийнхний яриаг тодруулбал амь үрэгдсэн бүсгүй Милли Доуэрийн гэр орныг чагнаж байсан гэдгийг цагдаа нар баталсан тухай ВВС л мэдээлж байж энэ дуулианыг олон нийтийн анхаарлын төвд гаргаж ирсэн юм. Энэ мэдээ британичуудыг цочоов. Энэ үеэс л улс төрийн тоглогчид дээд үедээ хүрсэн мөрдөн байцаалтын тоглоомоос ашиг гаргахаар оролдож эхэлсэн. Тэгэхлээр 2011 оны зургадугаар сарын 7-ноос эхлэн дуулианы хоёр салаа дэгдэж байна. Хэрэгт улам бүр том хүмүүс оролцсон цагдаагийн ба улс төр, медиа оноогоо цуглуулсан буюу алдсан улс төр-медиагийн гэсэн хоёр салаагаар хэрэг өрнөв.
-“Шар хэвлэл”, чанартай хэвлэл ба Их Британийн улс төрийн хүрээний хооронд тогтсон статус-квог улс төрийн эсвэл эдийн засгийн ямар хүчин өөрчлөх сонирхолтой байна вэ?
-Өнөөгийн сөрөг хүчин Лейборист намын лидер Эд Милибэндийг хувиасаа нэрлэчихмээр хэл загтнаад байна. Гэхдээ тэрнно үүссэн байдлыг овжин ашигласан нь илт. Түүнээс биш эхнээсээ Мердокийн вант улс руу довтолгоо хийх гээгүй л дээ. Мердокийн хэвлэлүүд 2010 онд лейбористуудаас эргээд (1997 онд The Sun сонин уламжлалт консерватив чиглэлээсээ дуулиантайгаар татгалзан лейбористуудыг дэмжих болсон байлаа) дахиад л салхины зүг заагч шиг ажилласнаас довтолмоор хорхой хөдөлгөөд байсан нь ойлгомжтой.” The Sun” сонин сонгуулийн компани эхлэж байхад “Labour’s Lost It”-“Лейбористууд ялагдлаа” гэсэн гарчигтай байсныг санаарай. Тиймээс ч цагдаагийнханы мөрдөлтөд нэмэр болсон парламентын мөрдөн байцаалтыг авч чадсан Милибэндийн ширүүн үг болон BSkyB кабелийн сүлжээний наймааг болиулсан зэргийг өшөө авалт гэж болохоор. Гэхдээ түүний төлөвлөөгүй байсан болов уу. Британийн улс төрийн нэгдүгээр зарчим нь Мердокийн замд бүү саад бол гэдэг билээ.
Ер нь бол хэвлэл ба улс төрийн таатай тохиргоо Маргарет Тетчерийн үеэс эхэлсэн. Ямар ч улстөрч хэзээ нэгэн цагт олноор хэвлэгддэг сонины тусламж хэрэгтэй гэдгийг мэддэг. Тиймээс өнөөгийн энэ дуулиан олон улстөрчдөд энгийн уншигч нарыг цочоосон шиг цочрол болсон. Тэд юунд татагдаж болох байснаа одоо мэдэрч байна. Парламентын өргөө байх Вестминстер, Засгийн газрын өргөө байх Уайтхолл дахь “уур амьсгалын өөрчлөлт” нь Диана гүнжийн үхлийн дараах эгшинг санагдуулж байна. Дианагийн үхэл тус оронд олон жилийн “сонины чарлалдааныг” зогсоож чадсан билээ. Тиймээс л би энэ дуулианыг ямар нэгэн хүчин зохион байгуулсан гэж хэлэхийг яарахгүй байна. Ерөнхий дүгнэлт бол ийм байна. Дуулианы цар хүрээг лейбористууд ч Мердок ч чанартай хэвлэлүүд ч түүгээр ч барахгүй BSkyB-тай хийж буй наймаанд нь халаад “News International”-ийн хувьцааг зургадугаар сарын төвшинд нь бариад байсан үнэт цаасны зах зээл цагаа олон үнэлж чадсангүй.
-Олон хүн өнөөгийн дуулианыг АНУ ба Их Британийн улс төрийн хүрээнээс “вантнуудыг гаргагч” гэгдэх Мердокоос өшөө авах гэсэн даяарчлалын схемийн нэг хэсэг гээд байгаа юм. Дуулиан Британиас гадна Австралийг, Fox телевизийн гэр бүл нь ерөнхийлөгч Барак Обамагийн эсрэг нээлттэй тоглоом явуулж байгаа АНУ-ыг хүртэл хамраад байна?
-Давтан хэлье. Би энэ дуулианыг өшөө авалт гэж хэлэхгүй. Атлантын хоёр талын улс төрийн элитүүд дунд Мердоктой тооцоо бодох гэсэн ихээхэн хүчин байгаа нь үнэний хувьтай. Мандаад байгаа дуулиан нь сонин хэвлэлийн ажиллагаанд либерал ардчилсан үлгэрийг хамгаалахаар гаргаж буй маргаанаас улс төрийн ашиг хонжоо олох боломжийг өгч байна.
-Сонгогчид консерватив мөн либерал ардчилагч нарын стратегид сонгогч түмэн дургүй болсноор энэ дуулиан өдөөгдсөн юм биш биз? Британийн нийгэмлэгт улс төрийн ба медиагийн гол дүрүүдийгсолих эрэлт гараад байна уу?
-Одоогоор үгүй л гэж бодож байна. Нийгэм энэ дуулианд ингэж хандаж байгаа нь “ухаантнуудын хурим” гэгдэх Мердок ба Блэйрийн талынхны “шинэ лейбористуудын” нийлсэн өмнөх үеэс л өдөөгдсөн болов уу. Амлагдсан агуулгатай шинэчлэлийн оронд дахиад л “мэдээллийн эргүүлэгт” татлаа гэж сонгогчид бодож болох юм. Ганцхан өөр зүйл нь Милибэндийн нэр хүнд өссөн нь болж байна. Тэр нь түүний талынхныг баярлуулалгүй яахав.
-Болсон хэрэг явдалд Кэмерон дургүйцлээ илэрхийлж байгаа нь үнэн хэрэгтээ Коулсон, Брукс нартай нягт холбоотой байх гэснээс анхаарлыг холдуулах гэсэн оролдлого гэмээр. Эсвэл тавилт нь бүр дээгүүр. Чанартай хэвлэлүүд ба нам улс төрийнх нь хүрээний мэдээлллийн эх сурвалжууд ерөнхий сайд хэргийн эзнүүдтэй холбоотой байсанд нүдээ аниад өнгөрнө гэсэн тооцоо юу?
-Өнөөгийн байдал долоон жилийн өмнө “Иракийн хэрэг” гэдэгт тэр үеийн ерөнхий сайд Тони Блэйр түүний хэвлэлийн албаны дарга Алистер Кэмпбелл, ВВС-гийн сэтгүүлч Эндрю Гиллиган ба бусдын хэргийг нүд аргатал санагдуулаад байна. Коулсоныг утас чагнасан хэрэгт холбоотой гэж анх илчилсэн NOTW-ийн сэтгүүлч Шон Хорын үхэлд одоогоор Британийн засаглалыг албан ёсоор сэжиглэх шалтгаан алга. Гэхдээ “Иракийн хэргийн” хуурамч гэж сэтгүүлчдэд анх хэлсэн доктор Дэвид Келлийн амиа хорлосонтой маш төстэй. Хоюулаа нэгэн өдөр долдугаар сарын 18-нд өөд болсон юм. Энэ талаар Британийн хэвлэл яриад эхэлбэл гайхах зүйлгүй. ВВС 18-ны өдрийг “дуулиан босгогчдын муу өдөр гээд нэрлэсэн байна лээ.
Тэр нөхцөлд Блэйр засагтаа үлдэхийн тулд Кэмпбеллийг золиосолж байв. Гэхдээ Иракийн мөрдөн байцаалт түүнд гай чирсэн билээ. Доош унасан чансаагаа босгож чадахгүй байсаар тэрээр хугацаанаасаа өмнө огцорч байв. Харин одоо Кэмероны хувьд байдал өөр. Дөнгөж “бал жил” нь дуусаад байна. Энэ хугацаанд британичууд уламжлал болсон үнэлгээгээ танхимд өгдөг. Энэ дуулиан ч түүнд хамаатай болж болно. Гэхдээ Кэмерон огцрохгүй. Хүмүүс Засгийн газраас нь авах ёстойгоо аваагүй байна.
Кэмеронд өөрт нь хэрэгт холбогдогсдоосоо зай барих хэрэгтэй. Тэр нь тийм ч амар биш. Коулсон огцорлоо гээд өөрчлөгдсөн зүйл гараагүй л байсан.
-Британид 1990-ээд, 2000-аад онд үүссэн Медиакратын системийг эвдлэх оролдлого гэж ярьж болох уу?
-Санаатайгаар хийсэн оролдлого гэх нь юу л бол. Харин оёдлоороо ханзарсан гэвэл тийм. Энэ тухай британи тоймч бүр л ярьж, бичиж байна. Хууль бус ийм өргөн цар хүрээтэй үйлдэлд буруутгагдаж байгаа нь шоглоом биш. Ийм зүйл сүүлийн 20 жил гараагүй. Сүүлийн том гэх парламентын зарлагын тухай 2010 оны дуулиан нь улс төрд NOTW хэргийн авчирсансүйтгэлийн 10 хувьтай ч тэнцэхгүй. Хэвлэлийн үйл ажиллагааг зохицуулах журам өөрчлөгдөнө. Сэтгүүлчдийн улс төртэй харилцах журам ч өөрлөгдөж таараа. Хэвлэл улс төрийн харилцаа улам ил тод болох ёстой. Цаг хугацаа ямар хэмжээнд вэ гэдгийг харуулна.