Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт болов

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт болов

НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлаг, УИХ-ын тамгын газраас хамтран хэрэгжүүлж буй "Монгол улс дахь төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн 23 сумын ИТХ-ын төлөөлөгч нарыг чадавхижуулах сургалтыг нийт 517 төлөөлөгчийн дунд зохион байгуулж байгаа. Хоёр дахь ээлжийн сургалт Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын байранд 2 өдөр болж, өндөрлөлөө.

Сургалтад Мөрөн, Арбулаг, Бүрэнтогтох, Төмөрбулаг, Шинэ-Идэр, Ханх сумдын ИТХ-ын төлөөлөгчид хамрагдаж ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ.

Сургалтын чөлөөт цагаар Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд тэмцээнд Мөрөн сумын 2-р баг тэргүүн байр, удаах байрыг Ханх сумын баг, 3-р байрыг Мөрөн сумын 1-р баг тус тус хүртсэн байна. 

ЭХ СУРВАЛЖ: KHOVSGOL.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж