Учирсан хосуудын төлөө
Мөнхийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя
Дурласан хосуудын төлөө
Үүрдийн хайрын төлөө
Энэ дуугаа би дуулъя… “Шүтээн”
Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг ивээж
Дандаа аз жаргалтай амьдарна аа… “Хотын гудамж”
“Маднесс”-ын Ч.Оюунсайхан хамтлагийнхаа анхны хит дуу “Хотын гудамж”-ийг оюутан үедээ зохиожээ. 1997 он… Хорин жил өнгөрчээ. Гоё дуу хийж байгаад гэнэт алга болчихдог “Маднесс” хорин жилийн дараа анхны бүрэлдэхүүнээрээ дуулах гэж байна.
“Маднесс”-ийнхэн анх 1994 онд нэгдэж байхдаа трэш метал стилиэр тоглодог байсан гэдэг. Гэхдээ тухайн үед өөр нэртэй байсан ба 1997 онд “Хотын гудамж” дууг дуулснаар стилиэ өөрчилж, нэрээ шинэчилжээ.
Хамтлагийн анхны бүрэлдэхүүнд дуучин Ч.Оюунсайхан бөмбөрчин А.Вадим, соло гитарчин Ч.Тамир, Ганг, басс гитарчин Б.Гэрэлтнаран нар багтдаг. Өнгөрсөн хугацаанд Вадим Орост, өөр нэг гишүүн Хятадад амьдрах болж, залуус хамт уран бүтээл хийх боломжгүй байв. Харин хамтлагийн ахлагч, дуучин Ч.Оюунсайхан соло гитарчин М.Гэрэлт-Од, бөмбөрчин М.Алтаншагай, басс гитарчин Т.Боорч нарын бүрэлдэхүүнтэй шинэ баг бүрдүүлж, “Маднесс” дуулсаар байлаа.
“Маднесс”-ийнхэн өнгөрсөн 20 жилийн хугацаанд гурван цомог гаргаж, 20 гаруй клип бүтээжээ. Энэ нь нэг бодлын чамламаар ч юм шиг.
Чи намайг орхиод гарлаа
Өрөөнд сэрүү татлаа
Хайрт минь явбал яв даа
Цонхон дээр ялаа суулаа
Цонхны цаана бороо шаагилаа
Чи минь даарвал яана аа… “Нэг өдөр”
Арван дөрвөн жилийн өмнөх анхны цомогт нь багтаж байсан “Нэг өдөр” дуу одоо ч яг л шинэ юм шиг мэдрэмж төрүүлдэг. “Дурсамж бүсгүй” байна. Гоё үгтэй, гоё аялгуутай, цаанаасаа сэтгэл зүрхэнд үгүйлэгддэг олон дуу “Маднесс”-ийнх гэдэгт эргэлзэх шалтгаан байхгүй.
Тэврүүлэхсэн гээд тэнцээгүй
Хайрлуулахсан гээд чадаагүй
Гэгээхэн зүүдрүү хөтөлсөн
Ариухан гоо бүсгүй
Намайг шатаах гэж илгээсэн
Чамайг харамсан үгүйлнэ ээ
Бодол дурсана, чамайг
Богинохон дурсамж бүсгүй… “Дурсамж бүсгүй”
Хорин жилийн дараа “үзэгчдийн хүсэлтээр” тайзнаа гарч байгаа “Маднесс”-ын залууст амжилт хүсье. Хоёрдугаар сарын 03-нд товлосон гайхалтай болзоонд заавал очино оо. “Хотын гудамж”-ны царайлаг залуус… Цаг хугацаа тэднийг яаж өөрчилсөн бол…
ЦОМГУУД
АНХНЫ ЦОМОГ: “MADNESS ONE"
ХУДАЛДААНД ГАРСАН: 2003 ОН
БҮРЭЛДЭХҮҮН:
Дуучин: Ч.Оюунсайхан
Бөмбөрчин: А.Вадим
Соло гитарчин: Ч.Тамир
Соло гитарчин: Ганг
Басс гитарчин: Б.Гэрэлтнаран
- Хүсэл бодол
- Хос зүрх
- Дурсамж бүсгүй
- Сайн яваарай
- Зочин
- Ганцаардаж байсангүй
- Дурлалын өглөө
- Хотын гудамж
- Уулын бүргэд
- Стриптиз
- Захидал
- Тэнгэрийн аялал
- Нэг өдөр
- Шинэ өглөө
“MADNESS II”
ХУДАЛДААНД ГАРСАН ОН: 2011
“MADNESS” ХАМТЛАГИЙН ДУУЧИН Ч.ОЮУНСАЙХАНЫ БИЕ ДААСАН ЦОМОГ
- Минийх
- Мөнхийн хайр
- Замд гарлаа
- Амьдрал чамд
- Бор шилтэй кайф
- Захидал
- Чиний хүсэл
- Аавын нутаг
- Монгол ээж
- Хотын гудамж
“COLORS OF US” ЦОМОГ
ХУДАЛДААНД ГАРСАН ОН: 2015
“MADNESS” ХАМТЛАГИЙН ХОЁР ДАХЬ ЦОМОГ
- Аялал
- Бороотой шөнө
- Миний дуу
- Зочин
- Нутгийн уул
- Ангидаа арвуулаа
- Чамдаа зориулъя
- 12-р сарын сүүлчийн шөнө
- Зун цаг
- Монгол
Б.БАЯСАХ