Монголын үндэсний мөсний шагайн холбооноос жил бүр зохион байгуулдаг Мөсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх сарын 3-5-нд Улаанбаатар хотноо Тэрэлжид зохиохоор болжээ.
Мөсний шагай нь өнө зууны түүхтэй нүүдэлчдийн өвлийн наадам, уламжлалт мөсний шагайн харвааг сэргээн хөгжүүлэн дэлгэрүүлэх, харваачдийн залгамж үеийг бэлтгэх, өргөн хүрээнд сурталчлан олон түмнийг хамруулсан спортын нэгэн төрөл юм.
УАШТ-нд хөдөө орон нутгаас мэргэжлийн тамирчдын олон баг, дэвжээд оролцохоор бүртгүүлжээ.