МҮОНРТ-ийн захирлын сунгаа үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

МҮОНРТ-ийн захирлын сунгаа үргэлжилж байна

МҮОНРТ-ийн Ерөнхий захирлыг сонгон шалгаруулах Ажлын хэсэг нэгдүгээр сарын 26-ны өдөр хуралдлаа.

Тэд сонгон шалгаруулалтад оролцогчид болох Ж.Батбаяр, Д.Батцэнгэл, Н.Болормаа, Б.Цондовдорж, М.Наранбаатар, Л.Нинжжамц, Т.Батзориг, Б.Ундраа нарын найман нэр дэвшигчтэй уулзалт, ярилцлага хийв. Нэр дэвшигч Д.Намхай уулзалтад ирсэнгүй.

Үндэсний зөвлөлийн Ажлын хэсэг нэр дэвшигчдийн материалыг Ажлын хэсгийн баталсан ерөнхий шалгуурын үнэлгээ, ярилцлагын хэлбэрээр үнэлж, сонгон шалгаруулалтаас хамгийн өндөр оноо авсан гурван нэр дэвшигч болох Л.Нинжжамц /379 оноо/, Б.Цондовдорж /329 оноо/, Б.Ундраа /321 оноо/ нарыг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж