Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Плей-оффт шалгарсан багуудын ээлжит тоглолтууд өчигдрөөс эхлэн Спортын төв ордонд болж байна.
Зүүн бүсийн "Сүхбаатар Альянс Тех", "Дундговь аймаг" багуудын хоёр дахь тоглолт боллоо. Энэ тоглолтод "Сүхбаатар Альянс Тех" 106:105 онооны харьцаагаар хожиж, цувралыг 2:0-оор тэргүүлж эхлэв. Одоо тэдний хувьд хагас шигшээд үлдэхэд ганцхан хожил хэрэгтэй боллоо. Цувралд түрүүлж гурав хожсон нь хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм.
ЗҮҮН БҮС: Цуврал 2
- 01.21 – "Сүхбаатар Альянс Тех" – "Дундговь аймаг" – 103:82 /Улаанбаатар/
- 01.25 – "Сүхбаатар Альянс Тех" – "Дундговь аймаг" – 106:105 /Улаанбаатар/
Ч.БОЛ