Зүүгээр шивүүлсэн нярайн бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Зүүгээр шивүүлсэн нярайн бие сайжирчээ

ӨЧИГДӨР /2017.07.26/ БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

  • Ардчилсан намын гишүүд, дэмжигчид өчигдөр төв намынхаа байрны гадаа жагсаж, З.Энхболдыг эсэргүүцлээ. Тус намын даргыг тодруулах сонгууль ням гариг буюу нэгдүгээр сарын 29-нд болно. Гэтэл Ардчилсан намын дарга З.Энхболд нэгдүгээр сарын 24-нд тушаал гаргаж, нэгдүгээр сарын 6-нд Ардчилсан намын хэрэг эрхлэх газарт шинэчилсэн бүртгэлээ хийлгэсэн гишүүдийн бүртгэлийг бүхэлд нь хүчингүй болгох шийдвэр гаргасан юм. Уг шийдвэрээс болж 17 мянган хүн шинэ даргын сонгуульд оролцох эрхгүй болжээ.


  • Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбооны партизанууд өчигдөр мэдээлэл хийлээ. Тэд "Н.Алтанхуяг Ардчилсан намын дарга байхдаа намаа байртай болгож чадаагүй" хэмээн түүнийг буруутгасан юм. "Тиймээс санал хураалтад оролцохоосоо өмнө Ардчилсан намын гишүүдийн нэрийн өмнөөс Ардчиллын өргөөг нэхэж байна" гэж мэдэгдэв.


  • Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг дуудаж тайлбар авчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Хөгжлийн банкны шалгалттай холбоотойгоор тайлбар түүнээс тайлбар авсан бололтой. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг энэ талаар "Өөрт нь тусгайлан хэрэг үүсгэсэн бус Хөгжлийн банкны шалгалтын явцад тодруулга, тайлбар авсан" хэмээн мэдэгдсэн юм.


  • “Эх нутаг, хүн зоноо хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Хандсүрэн төрийн дууллын үг алдаатай байгаа талаар өчигдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын төрийн дуулал маань 1961-1991 онд “Цогтай ардууд” гэж дуулдаг байсан. Гэтэл 2006 оноос хойш “Золтой ардууд” гэж дуулж, төрийн бүх арга хэмжээнд эгшиглүүлж байна. “Золтой” гэдэг үг нь юмыг дамжлан зээлэх, золигт гаргах гэсэн утгатай. Тиймээс ч монгол улсын хувь заяа дээсэн дөрөөнд дэнжигнэж, гадны орны золиос болж байна” гэв.


  • Хан-Уул дүүргийн IV хорооны нутагт дэвсгэр, Нүхтийн аманд байрлах зургаан айлын гэрт хулгай орсон хэрэг нэгдүгээр сарын 7-ны өдөр гарчээ. Гэмт этгээдүүд Нүхтийн аманд байрлах “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатын гэрээс хуучин цагийн хөөрөг, таягны толгой хэсэг, “Жанрайсаг” бурхан, 14 см өндөртэй “Бурхан” багш, очиртой мөнгөн хонх, 15 сая төгрөг бэлнээр, 28 нэр төрлийн алтан эдлэл хулгайлсан бөгөөд нийт хохирлын хэмжээ нэг тэрбум 400 сая төгрөг эд зүйлс хулгайлсан талаар албаны эх сурвалж мэдэгдэв.


  • Төрүүлсэн хүүхдээ зүүгээр шивсэн хэрэг Баянхонгор аймагт гарсан. Баянхонгор аймгийн цагдаагийн байгууллага  нярайн ээжид эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж эхэлсэн байна. Харин нярайг Эх нялхсын эрдэм шинжилгээ төвд авчирч, биед нь шигдсэн зүүг авах /6 ш зүү/ хагалгаа хийжээ. Хагалгаа амжилттай болж, хүүгийн биеийн байдал сайжирч байгаа талаар өчигдөр мэдээлэв.


  • Монголбанкинд тушаах алтны хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа талаар өчигдөр Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээллээ. Алт тушаалт 2015 онд 15.1 тонн байсан бол өнгөрсөн 2016 онд иргэн, аж ахуйн нэгжүүд 18.51 тонн алт тушаажээ.


  • Налайх дүүргийн V хорооны нутагт малын гоц халдварт цэцэг өвчин гарсан тул тус дүүргийн Засаг даргын захирамжаар өвчний голомт бүхий бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоогоод байна. Тандалт хийхэд 51 хонинд малын гоц халдварт цэцэг өвчний шинж тэмдэг илэрчээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж