”Хөвсгөл Нэг Үе” цувралыг тэнцүүллээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

”Хөвсгөл Нэг Үе” цувралыг тэнцүүллээ

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Плей-оффт шалгарсан багуудын эхний тоглолт орон нутаг болон Улаанбаатар хотноо болсон. Тэгвэл цувралын ээлжит тоглолтууд өчигдрөөс эхлэн Спортын төв ордонд хуваарийн дагуу болж байна. Өчигдөр эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт боллоо.

Баруун бүсийн "Ховд Алтайн аргаль", "Хөвсгөл нэг үе" хоёр дахь тоглолт өчигдөр боллоо. Энэ тоглолтод 102:97-оор "Хөвсгөл нэг үе" хожиж, цувралыг тэнцүүллээ. Цувралын эхний тоглолтод "Ховд Алтайн аргаль" хожоод байсан юм. Ингээд хоёр багийн цуврал 1:1 болж байна.

ЦУВРАЛ 2:

  • 01.21 – "Хөвсгөл Нэг Үе" – "Ховд Алтайн Аргаль" – 102:97
  • 01.25 – "Ховд Алтайн аргаль" – "Хөвсгөл нэг үе" 95:93

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж