Афганистаны хоёр дахь том хот Кандагарын захирагч Гулям Гейдар Хамиди (Ghulam Haidar Hameedi) террористуудын довтолгоонд амиа алдав. Чалма малгайдаа тэсрэх төхөөрөмж нуусан амиа золиослогч түүнийгээ дэлбэлсэн байна.
Хамиди захиргааны байрны хашаанд орон нутгийн иргэдтэй уулзаж байхад уг дэлбэрэлт гарчээ. Уулзалт хууль бусаар барьсан хашаа байшинг буулгасны улмаас гарсан газрын маргаантай холбоотой байжээ. Байрнуудыг буулгах үеэр хоёр хүүхэд амиа алдсан. Хамидийн амь насанд өмнө нь 2009 онд халдах үеэр тэрээр гэмтэж бэртээгүй ч бөгөөд харин нэг хүн амиа алдаж байв. Америкийн цэргийнхэн тус орноос гарч байгаатай холбоотойгоор талибууд идэвхжин Хамид Карзайн талынхныг устгах болжээ.
Ш.МЯГМАР