Нефтийн үнэ тогтворжино

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Нефтийн үнэ тогтворжино

Нефтийн зах зээлийн байдал тогтворжиж байдал харагдаж байна. Энэ байдал удаан үргэлжлэх үү? гэдэгт Оросын Эрчим хүчний сайд хариулт өгсөн байна.

Оросын Эрчим хүчний сайд Александр Новак энэ жилийн хувьд нефтийн үнэ баррель нь 50-60 долларын хэмжээнд байх болно гэжээ.

Сануулахад, ноён Новак нефтийн олборлолтын хязгаарлалтыг хянах Мониторингийн хороонд багтдаг. Тэрбээр эрэлт, нийлүүлэлт хоёрын тэнцвэр оны эхний хагаст тогтворжино гэдэгт итгэлтэй байгаа аж.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж