Утааны эсрэг жагсаал 12:00 цагт эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Утааны эсрэг жагсаал 12:00 цагт эхэлнэ

Маргааш буюу нэгдүгээр сарын 28-ны өдөр болох утааны эсрэг “Боож үхлээ” жагсаалын талаар Утааны эсрэг ээж, аавуудын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Утааны эсрэг ээж, аавуудын холбооны зохион байгуулагч Т.Мандахжаргал “Маргаашийн жагсаалд хүмүүсийн оролцоо маш чухал” болохыг онцлоод, өмнө нь төрийн гурван өндөрлөгт хүргэсэн шаардлагын хариу ирээгүй учраас дахин 10,000 өргөдөлд гарын үсэг зуруулахаах цуглуулах хэрэгтэй болсныг тэмдэглэв.

Эцэг, эхчүүд, урлаг соёлынхон, оюутан залуусын сайн дураараа оролцох тайван жагсаал маргааш 12:00 цагт эхэлж, 13:30 цаг хүртэл үргэлжлэх юм байна.

Жагсаалын төгсгөлд Засгийн газрын ордонг тойрч, утааны хор уршгийг харуулах үүднээс шар болно хар өнгийн шаарыг Төрийн ордны хашаанд өлгөх ажээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж