Д.Жаргалсайханы “Универсиадын түүх” орос хэл дээр хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайханы “Универсиадын түүх” орос хэл дээр хэвлэгдлээ

“Оюутны спорт, Универсиад наадам” номыг Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан 2014 онд эмхэтгэн, хэвлүүлсэн юм.

Тус бүтээлийг Дэлхийн оюутны спортын өвлийн 28 дугаар “Универсиад 2017” наадмын өмнө Казахстан улсад орос хэл дээр орчуулан гаргажээ.

Номыг зохиогч өөрөө Казахстаны спорт, аялал жуулчлалын академийн тэргүүн, Казахстаны оюутны спортын холбооны ерөнхийлогч, профессор Кайрат Кайруллинович Закирьяновтой хамтран орчуулж, хэвлүүлсэн байна.

Казахстаны спорт, аялал жуулчлалын академи. 2017.01.25

Орос хэл дээрх номын нээлт нэгдүгээр сарын 25-нд Казахстаны спорт, аялал жуулчлалын академийн байранд болж, Азийн оюутны спортын холбооны ерөнхийлогч Шуе-Янчин, Олон улсын оюутны спортын холбооны Удирдах зөвөлийн гишүүн Омар Ал Хай, Кенни Чов нарын хүндэт зочид, их, дээд сургуулийн багш, оюутан, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцжээ.

“Студенческий спорт и Всемирные универсиады” номын нээлтэд зориулан К.К.Закирьянов, Д.Жаргалсайхан нар танилцуулга хийж, Шуе Янчин, Омар Ал Хай нар номын талаар дугнэлтээ танилцуулжээ.

Энэхүү бүтээлд дэлхийн оюутны спортын тухай, олон улсын оюутны спортын холбоо, Азийн холбооны үйл ажилгаа, дэлхийн оюутны спортын “Универсиад” наадмуудын түүхийн талаар олон чухал мэдээллийг багтааж, 238 хуудастайгаар хэвлэжээ.

Номын өмнөх үгийг  Казахстаны Ерөнхий сайдын орлогч, "Универсиад"-ын Зохион байгуулах хорооны дарга И.Тасмагамбетов бичсэн байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж