Скарлет Иоханссан ганц бие болжээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Скарлет Иоханссан ганц бие болжээ

Холливудын үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг Скарлет Иоханссан ганц бие болжээ. Жүжигчин бүсгүй 2012 оноос эхлэн франц сэтгүүлч Ромайн Дориактай болзож эхэлсэн бөгөөд хосууд 2014 оны есдүгээр сард анхны хүүхдээ өлгийдөн авч байсан юм. Улмаар мөн оныхоо аравдугаар сард хуримлаж байв.

Гэвч тэдний харилцаа удаан үргэлжилсэнгүй.  Хосууд хамтын амьдралдаа цэг тавьж, салж буйгаа зарлажээ. Тэд аль энэ зунаас эхлэн тусдаа амьдрах болсон гэнэ.  Салалтын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа ч, тэдний ойрын эх сурвалж “Ийм юм болно гэж эртнээс мэдэж байсан. Ромайн, Скарлет хоёрын харилцаа тун ойлгомжгүй. Нэг нэгийгээ хүндэтгэдэггүй. Дандаа л гайхдаг байсан” гэж ярьжээ.  Холливудын хамгийн их ашиг орлоготой, үнэтэй жүжигчин болох Скарлет Иоханссан 2010 онд жүжигчин Райан Рейнолдстой хоёр жил хамт амьдарсны эцэст мөн салж, 2011 онд гэрлэлтээ цуцлуулж байв.

ЭХ СУРВАЛЖ: WWW.MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж