Малчид өвс тэжээлийг хямд үнээр болон зээлээр авах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Малчид өвс тэжээлийг хямд үнээр болон зээлээр авах хүсэлт гаргажээ

Малын тоо 5 төрөлд өсчээ

Орхон аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас мал аж ахуйн өвөлжилтийн байдлын талаар мэдээлэл хийлээ. Өвөлжилтийн байдалтай танилцах ажлын хэсэг 11 чиглэлд 901 өрхөөр ороод ирсэн байна. Улсын онцгой комиссоос тавьж байгаа шалгуураар авч үзэхэд манай аймгийн малчдад тусламж өгөх боломжгүй гэсэн хариуг өгчээ.

Одоогийн байдлаар өвөлжилтийн байдал хүндэрсэн асуудал бага, харин 11 сард цас их орсноос үүдэж байнгын маллагаанд орсон малын тоо их байна гэж аймгийн хүнс хөдөө аж ахуйн газраас мэдээлэлж байна. Үүнээс шалтгаалж өвс тэжээлийн 50 орчим хувийг зарцуулжээ. Иймээс малчдаас өвс тэжээл хямд өртгөөр, зээлээр авах хүсэлтийг ихээр ирүүлэх болжээ.

Учир нь малчид өнгөрсөн жил ноосны урамшуулал аваагүй, мах хямдаар борлуулагдаж байсан учраас бэлэн мөнгө багатай байна хэмээн аймгийн хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий ярлаа. Орон нутгаас Аймаг, сумын аюулгүйн нөөцөд бэлтгэсэн өвс, тэжээлийг зах зээлийн үнээс хямд өртгөөр борлуулах, өвс тэжээлийн тараалтад анхаарах чиглэлийг өгсөн байна.

Мөн Баян-Өндөр, Жаргалант суманд малчдад туслах аян өрнөж байгаа ба аяны зүйлсийг цаг тухай бүрт нь малчдад хүргүүлэн ажиллаж байна. Мөн хонь ямааны цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 52 мянган тун вакцин ирсэн бөгөөд технологийн дагуу ирэх долоо хоногоос 9 чиглэлд хонины вакцин хийхээр болжээ. 

ЭХ СУРВАЛЖ: ERDENETINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж