“Сандэнс 2017” наадмын хүлээлт үүсгэсэн 5 кино

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

“Сандэнс 2017” наадмын хүлээлт үүсгэсэн 5 кино

Сара Полсон Rebel in the Rye киноны зураг авалт дээр

Өнгөрсөн оныхоо шилдэг бүтээлүүдэд “Оскар”-уудаа өгч амжаагүй байхад 2017 оны бүтээлүүд үзэгчдийг магтаалыг дагуулж эхэллээ. “Сандис” гэх чөлөөт кино наадам өөрийн 32 жилийн түүхэнд залуу авъяастнуудыг тодруулдгаараа нэрд гарсан. Энэ жил “Сандис” наадам хэнийг шилдэгээр нэрлэх бол?

Rebel in the Rye

Зохиолч Жером Д. Сэлинджерийн шүтэн бишрэгчийн нэг Кеннет Славески долоон жилийн өмнө “Тариан дундуур алхсан нь” нэртэй зохиолоо бичжээ. Энэ киног үзэхээр олон хүн “Сандис” наадмыг хүлээж байна.

The Discovery

Үхлийн дараа амьдрал байдгийг баталсны дараа хүний нийгэм ямар болох вэ? Энэ асуултын хариуг “Цахиуртын хөндийн” найруулагч Чарли Макдауэллын киноноос авч болно. Кино “Netflix”дээр гарахаар товлосон гуравдугаар сарыг хүлээцгээе.

The Yellow Birds

“Шар өнгийн шувууд” нэртэй кино нь Иракийн утгагүй дайнд явсан хоёр залуу цэргийн нөхөрлөлийн тухай ахмад цэрэг Кевин Пауэрс ярьж байгаа түүх юм. Гол дүрүүдийг Олден Эренрайк, Тай Шеридан хоёр бүтээжээ. Женнифер Энистон тэдний нэгнийх нь ээжийн дүрд тогложээ.

Mudbound

Америкийн өмнөдийн овгийн дайсагналын тухай харуулсан Риисийн бүтээсэн хоёр дахь том кинонд дэлхийн дайны дараах гандан бууршгүй арьсны үзлийн үед өөрийн хэн бэ? гэдгийг хайж байгаа эрлийг Кэри Маллиган, Жейсон Кларк, Гаррет Хедлунд, Мэри Жей Блайж нар гайхалтай харуулжээ.

Landline

Хэрэг явдал Манхэттены нэгэн байранд өрнөнө. Гэр бүлийн холбоо нь залилан, худал хуурмаг явдлын үр дүнд улам нягтарч буйг найруулагч үзүүлжээ. Иди Фалько, Жон Туртурро хоёрын тоглолт киног улам хүчтэй болгосон гэсэн яриа байгаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж