Нью-Йоркийн Манхэттены гоёл чимэглэлийн районд алттай ачааны машинаас хамгаалагчийн анхаарал сарнисныг далимдуулан хувин алт хулгайлсан хэрэг хаагджээ. Хувин алт нь 40 кг жинтэй байсан бөгөөд нийт өртөг нь 1,6 сая долларын үнэд хүрчээ.
Хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд олны нүдэн дээр гэгээн цагаан өдрөөр гарсан байдаг. Гудамжны камерт бичигдснээр сэжигтэн дунд зэргийн биетэй, 50 орчим насны нэгэн байжээ. 2016 оны 12-р сард цагдаа нар гэмт хэрэгтний нэр хаягийг тогтоосон байна. Гэмт этгээдийг Хулио Нивело гэдэг бөгөөд Флоридагаас Калифорнид орогнож байхад нь баривчилжээ. Нивело 53 настай, өмнө нь хэд хэдэн удаа шүүгдэж байсан гэнэ. Түүнийг цагдаа нар Эквадор руу дөрвөн ч удаа нутаг буцааж байсан аж. Цагдаа нар гэрт нь нэгжлэг хийж, хулгайлагдсан алтны тодорхой хэсгийг хураан авчээ. Нивела ийм хэрэгт гаршсан нэгэн байсан аж.
Нивело баривчлагдсанаар цагдаа нарыг басамжилсан гэх хулгайн хэрэг хаагдлаа гэж NBC 4 суваг мэдээлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР