
Улс төр судлаачдийн зарим нь Мишель Обама нөхрийгөө ажлаа орхисны дараа Хиллари Клинтон шиг улс төрд орж ирнэ хэмээн таамаглаж байгаа юм. Тэдний зарим нь хэдэн жилийн дараа Мишель Обама Иллинойс мужаас сенатад зүгээр л орж ирэн нөхрийнхөө сууж байсан дээд танхимын суудлыг эзэлж чадна гэж үзсэн юм.
“Нас бие гүйцээд ирэхээр энэ амьдралд юу хэрэгтэйгээ улам бүр тодорхой ойлгоод эхэлдэг. Улстөрч байх нь… Би хэзээ ч улстөрч байхыг хүсээгүй” гэж тэрээр хэлэв.
Байдены эхнэр ч улстөрч байх хүсэлгүй байна. “Энэ бол миний хүсэл биш. Би сонгуулийн тэмцэлд оролцохыг хэзээ ч хүсээгүй” гэж Жилл Байден хэлсэн байв.
Ш.МЯГМАР