Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2017.01.27/ 09:00 цагаас Гадаад харилцааны яаманд боллоо.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Женнифер Зимдаал Галт нар энэ үеэр мэдээлэл хийв.
Нээлтийн хүрээнд хоёр орны харилцааны 30 жилийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн дэлгэж, зохиолч Ж.Дашдаваагийн “Монгол, Америкийн харилцааны түүхийн мөрөөр бэдрэхүй” номын нээлтийг хамтатган хийсэн юм.
Б.ЭНХ