УИХ-ын өнөөдрийн /2017.01.26/ чуулганаар Арбитрын тухай хуулийг хэлэлцэж баталсан юм. Хуулийн төслийг батлах үед УИХ-ын гишүүн О.Баасанхүү фейсбүүкээр лайв бичлэг хийж, УИХ-ын гишүүдийг хүний өмнөөс кноп дарахгүй байхыг сануулав.
Тэрбээр өмнө гишүүдийн ирц хангалтгүй байна хэмээн шүүмжилж, удаа дараа “лайв хийнэ шүү” гэж сануулсан билээ. Тухайн үед түүний үгийг тоож сонссон нэг ч хүн байгаагүй юм. Учир нь энэ парламентад хамгийн их ярьдаг, шүүмжилдэг тэрбээр МАН-ынхны шүдэнд орсон мах шиг болсон гэхэд хэлсдэхгүй болов уу.
Тэгвэл О.Баасанхүү гишүүн өнөөдөр Арбитрын хуулийг батлах явцыг фейсбүүкээр дамжуулан харуулав. Түүнийг утсаараа бичлэг хийж байхад зарим гишүүн хээв нэг инээмсэглэж, бусдынхаа кнопыг давхар дарж суув.
Ингээд түүний бичлэгийг хүргэж байна.