Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2017.01.26-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна.

Төсөлд тусгаснаар иргэд санаачилга гарган, аливаа асуудлаар саналаа нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлж, хууль батлуулах, мөн амьдралд хэрэгжихгүй байгаа хуулийг хүчингүй болгуулах санал асуулга явуулах зэрэг тодорхой эрхийг эдлэх эрхтэй байх юм.

Гэхдээ 5000-аас дээш иргэн саналаа нэгтгэсэн тохиолдолд дээр дурдсан эрхийг эдэлнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж