Х.Цагаанбаатар, Г.Мандахнаран нар сагсны талбайд

Хуучирсан мэдээ: 2017.01.25-нд нийтлэгдсэн

Х.Цагаанбаатар, Г.Мандахнаран нар сагсны талбайд

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо хамтран зохион байгуулж буй 21 аймгийн "Үндэсний лиг" тэмцээний плей-оффын тоглолтууд үргэлжилж байна. Тэгвэл энэ сарын 26, 27-ны өдөр Үндэсний лигийн Бүх оддын тоглолт Спортын төв ордонд болох юм.

21 аймгийн Үндэсний лигийн нэг онцлог нь тухайн аймгийн алдартнуудаас багтаа хүчин зүтгэдэг. Ирэх баасан гаригт болох Холимог оддын тоглолтод олон алдартнууд багтсан байна. Тодруулбал, олимпийн хүрэл, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын хошой хүрэл медальт Г.Мандахнарангаас гадна улсын аварга С.Мөнхбат, улсын харцага Н.Батзаяа, улсын начин Ж.Чулуунбат нар багтжээ. Мөн урлаг, соёлын оддоос жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр, дуучин Д.Найдандорж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, жүжигчин, хөтлөгч А.Өнөржаргал зэрэг одод тоглох юм байна.

ХОЛИМОГ ОДДЫН БАГ: /2017.01.27-ны 17.00, Спортын төв ордон/

Баруун бүсээс:

  • Ховд аймгаас улсын харцага Н.Батзаяа, Пүрэвдорж, Бажи
  • Хөвсгөл аймгаас дуучин Ч.Найдандорж, Б.Баянмөнх
  • Увс аймгаас улсын аварга С.Мөнхбат, олимпийн хүрэл, дэлхийн аварга, Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар
  • Завхан аймгаас улсын гарьд Б.Гончигдамба, “Universe best songs-2010” наадмын Гран-При шагналт, дуучин Б.Жавхлантөгс болон Д.Бат-Эрдэнэ,
  • Архангай аймгаас улсын арслан Р.Пүрэвдагва, жүжигчин, хөтлөгч Э.Цолмонбаяр, Б.Амарзаяа
  • Баянхонгор аймгаас улсын начин, чөлөөт бөхийн ОУХМ Ж.Чулуунбат, Энх-Эрдэнэ нар тус тус сонгогджээ.

Зүүн бүсээс:

  • Орхон аймгийг төлөөлж жүжигчин, хөтлөгч Б.Батзаяа, дуучин Б.Болд Д.Алтангэрэл
  • Өвөрхангай аймгаас чөлөөт бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг, "Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр, Д.Ганхуяг, Т.Санчир,
  • Дундговь аймгаас улсын начин Э.Даш, Ууганбаяр
  • Сүхбаатар аймгаас жүжигчин, хөтлөгч А.Өнөржаргал, Ганбаатар, Бат-Очир, Б.Батжаргал
  • Хэнтий аймгаас Баатархүү
  • Төв аймгаас дэлхийн аваргын хошой хүрэл, олимпийн шагналт V байрын эзэн, Гавьяат тамирчин Г.Мандахнаран, Ганбаатар
  • Дундговь аймгаас жүдо бөхийн ОУХМ С.Мияарагчаа нар тоглохоор сонгогджээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж