— ЭХ ХЭЛНИЙХЭЭ ЭЛДЭВ СОНИНООС ХУУЧИЛЪЯ-37 —
…Зээлсэн нь эргүүлж өгдөггүй, зээлүүлсэн нь нэхдэггүй зээлдмэл нэртэй гадаад үгсэд эх хэлнийхээ ёсыг заагаад өргөөд авсан түүх эх хэлэнд минь олон. Ганц манайд ч биш гадны бүх хэл ийн өгч, авч л байдгийн зарим нэг жишээг дуулгая.
Эрдэмтэд түрэг хэлний 551 үгийн 251 нь л түрэг, 235 нь араб, 51 нь перс, 14 нь роман болохыг тогтоосон байна.
Англи хэл мэддэг ч мэддэггүй царайлж, гадаадаар ганц үг ганхийлгүй гүрийж, өөрийг нь сурахаас өөр аргагүй болгодог франц хэлэнд ч герман, келт, англи, араб гээд мөхсөн мөхөөгүй 6000 хэлний нэлээд нь байдгийг хэл шинжээчид тотоожээ. Гэхдээ тэд хамжиж хэлэхээр гардаг Ч-г шүргэх төдий хэлдэг Ш-ээр сольж ЧИКАГОг Шикаго, МИЧИГАНыг Мишиган болгосон шигээ гадны хатуу, чанга хамаг авиаг уянгалаг, зөөлөн авиагаараа уйгагүй сольсон хөдөлмөрч ард түмэн. Нөр их энэ зүтгэлийнхээ ачаар “Хайрын хэл”-ний титмээр шагнуулж, өнөө хэр хадгалсаар байна.
Хэлний даяаршил дэлхийн даяаршлаас хэдэн зууны өмнө эхэлснийг дээрх баримтууд харуулна.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Үг ч ёмбогор ёстой” өгүүллийн хэсгээс