Америк тогооч нар дэлхийн шилдгээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Америк тогооч нар дэлхийн шилдгээр шалгарлаа

Фото: @Bocusedor

Тогооч нарын дэлхийн хамгийн нэр хүндтэй гэгддэг Bocuse d’Or ("Алтан Бокюз») уралдаанд АНУ-ын тогооч нар түрүүлжээ. Өнгөрсөн лхагва гаригт /2017.01.25/ болсон шувтаргын шалгаруулалтад алдартай тогооч Мэтью Питерсийн тэргүүлсэн АНУ-ын баг түрүүлсэн байна. Хоёрдугаар байрт Норвеги, Исландын баг гуравт шалгарчээ. 

Bocuse d’Or  уралдааны эцсийн шатанд 24 орны хоолны мастерууд өрсөлдсөн байна. Тэд шүүгч нарт "Далайн нялцгай биетэнтэй тахианы дэгдээхэй» хоолыг өөр өөрсдийн хувилбараар хийж, танилцуулах даалгавартай байжээ. Уралдааны төгсгөлийн шатанд Марокко, Уругвай, Бразил, Канад, Герман, Исланд, Эстонийн баг өрсөлдсөн байна.

"Алтан Бокюз» шагнал нь дэлхийн хоолны урлагийн хамгийн  хүндтэй шагнал бөгөөд  киноны “Оскар”, “Алтан дал модны мөчир” зэргийн шагналтэй эн зэрэгцүүлэн үздэг ажээ.  1987 оноос эхтэй уг шагналыг франц тогооч Поль Бокюз санаачилсан байна. Уралдаанд оролцогсод 146 төрлийн хүнсний бүтээгдэхүүн ашиглах бөгөөд харин өөрийн орны хоёроос илүүтэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй дүрэмтэй гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж