Охидын шигшээ анхны тэмцээндээ өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2017.01.27-нд нийтлэгдсэн

Охидын шигшээ анхны тэмцээндээ өрсөлдөнө

Монголын 14 хүртэлх насны охидын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх сард Хонгконг улсыг зорихоор шаргуу бэлтгэл хийж байна.

Нэгдүгээр сарын 5-12-ны хооронд зохиогдсон охидын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс эцсийн байдлаар сонгогдсон Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг хоёрдугаар сарын 10-13-ны хооронд Хонгконг улсад болох Жокэй клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоно.

Тус тэмцээнд Хонгконг, Тайланд, Лаос улсын 14 хүртэлх насны охидын шигшээ багууд гурван өдрийн турш өрсөлдөх юм.

Монголын хөлбөмбөгийн охидын шигшээ эхний тоглолтод Тайландын багтай ирэх сарын 10-нд, хоёр дахь тоглолтоо 11-нд Лаосын багтай хийх бол сүүлийн тоглолтдоо зохион байгуулагч Тайландын шигшээ багтай таарсан байгаа. 

Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ баг байгуулагдаад нэг жил болоогүй байгаа ч анхны албан ёсны тэмцээндээ оролцох гэж байгаа нь сайн амжилт юм.

Өнөөдөр тэд бэлтгэлийнхээ дараа 16 хүртэлх насны шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийжээ. 

Эх сурвалж: МХБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж